Манай улсад хамгийн хурдацтай, далайцтай хөгжиж буй салбар бол жагсаал билээ. Юун уул уурхай. Морь той явган, трактортой, шүгэлтэй, поошигтой, өндөгтэй, хэдэн мянгуулаа, хэдүүлэхнээ, бүүр ганцаараа ч хүртэл жагсаж үзсэн. Саяхан даа жил хүрэхгүйн өмнө одоо байцаагч болсон нэг эрхэм сар бүр тогтмол жагсдаг өдөртэй болий хэмээн тунхаглаж байн байн бүх нийтийн ямар нэг өдөр бодож олдог ерөнхийлөгчөө хуга даван гарсан юм.
#чөлөөт цаг
#нийтлэл